04. 3 цэгийн гэрэл (3 point light)
3 цэгийн гэрэл (3 point light)
3 цэгийн гэрэл гэдэг нь гэрлийн дүрсэнд үзүүлэх үндсэн 3 үүргийг хэлнэ.
Үүнд:
Гол гэрэл (Keylight) Сүүдэр үүсгэгч гэрэл
Дүүргэх гэрэл (Fill light) Гол гэрлээс үүссэн сүүдрийн хэмжээг тохируулагч гэрэл
Арын гэрэл (Back light) Биетийг арын орчноос салгах гэрэл.
Эдгээр нь бидний гэрэл тавилтад баримтлах дүрэм гэж болно. Бодит зураг авалт дээр онолын дагуу гэрэл тавих амар биш байдаг.Тухайн орчины гэрэл тавих зай талбай бага эсвэл ойлт ихтэй орчин биет хөдөлж байх гэх мэт олон зүйлсээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг. Гэсэн хэдий боловч дүрмийг мэдэж байвал түүнийг хэрхэн ашигах нь таны сонголт ур чадварын асуудал болно.
Гол гэрэл (Keylight)
Сүүдэр үүсгэгч гэрэл. Ихэвчлэн хатуу (hard light) гэрлийг биетээс 2м багагүй зайнаас гэрэл зөөллөгч филтерээр (Diffussion filter) тархааж өгдөг. Үндсэн байрлал нь камернаас 45 градуст байрладаг.
Дүүргэх гэрэл (Fill light)
Гол гэрлээс үүссэн сүүдрийн хэмжээг тохируулах үүрэгтэй. Ихэвчлэн гол гэрлээс хүч бага зөөлөн гэрлээр (Soft light) өгдөг. Гол гэрлийг 100% хүчтэй байхад дүүргэх гэрэлийн хүч 70-80% тай байна. Дүрсний контрастийг тохируулна.
Арын гэрэл (Back light)
Биетийг арын орчноос салгах гэрэл. Гол гэрлийг 100% хүчтэй байхад арын гэрлийг 120% аар өгсөнөөр үүсдэг.
3 цэгийн гэрэлийг товчоор хэлхэд ийм байх бөгөөд заавал баримтлах ёстой дүрэм биш , бидэнд хялбар ойлгогдох гэрлийн байршилын загвар болно.
Ambient, base light - Орчны суурь гэрэл
Front light- Урдаас өгөсөн гэрэл
Rim light-Нэг тал руу давамгайлсан арын гэрэл
Kicker light- Хацар шанаа руу орсон арын гэрэл
Background light- Фон руу туссан гэрэл
Side light- Хажуу талаас өгсөн гэрэл
Under light-Доороос өгсөн гэрэл
Bounce light-Ойсон гэрэл /зөөлөн байна./
Top light-Дээрээс өгсөн гэрэл
Eyelight- Нүдэнд ойн харагдах гэрэл.