06. Гадаах зураг авалт, өдрийн үзэгдэл /Workshop review/

05. Гадаах зураг авалт, өдрийн үзэгдэл /Workshop review/

Өгөгдөл: 10x10 Silk, 10x10 Black solid, хөөснүүд ашиглах.

Даалгавар: Киноны дүрс байсан бол яаж гэрэлтүүлэг хийх байсан бэ?

 

Даалгаврыг 2 баг тус бүрдээ 20 минутын турш хийж гүйцэтгэлээ.

1-р багын гүйцэтгэл

11.JPG

Орчин:  1-р баг орчныг сонгохдоо хүнээ нарны өөдөөс харж зогсоосон байна. Тиймээс background орчинд гэрэл буцаж ойж болохуйц өнгөтэй эсвэл гадаргуутай зүйл байгааг нягтлах хэрэгтэй болно. Авсан дүрсийг харвал background цайвар зүйлс нарны гэрлийг буцаж ойлгосноор over exposure их үүсгэсэн байна. Мөн нарны тусгалын чигт  зураг авсан учраас орчинг салгаж өгөх сүүдэр огт үүсэж чадаагүй байна.

Хүн:  Эрүүн доорх сүүдрийг харвал 1 гэрлийн эх үүсвэр Front keylight тавьсан ба 10x10 silk-ээр сүүдрийн заагийг сарниулан зөөллөсөн байна.

 

2-р багын гүйцэтгэл

12.JPG

 

Орчин:  Зураг авах чиглэлээ өмнөх багтай адилаар авсан байна.

 

Хүн: Мөн л өмнөх багтай адил байдлаар авсан боловч ялгаатай нэг зүйл нь  зүүн эрүү доороос нэмэлтээр хөөс ойлгож өгчээ. Ингэснээр Зүүн талын гэрэл давамгай болж баруун талд зөөлөн сүүдэр үүссэнээр дүрийн нүүрний хэлбэр, бүтэц илүү орон зайтай болж харагдаж байна.

 

Багшийн гүйцэтгэл

 

Багш гэрэл тавихаасаа өмнө хэдэн зүйлсийг хэллээ.

Монголд анх ирэхэд нэг зүйл өөр байсан нь нарны хүч болон мандах жаргах цаг нь хамаагүй урт байсан. Солонгост цэлмэг өдөр ховор бөгөөд өндөр уул байшин дунд нарыг хэрэглэж болох цаг их бага байдаг.Тийм учраас гэрлийн багууд хүчин чадал өндөр гэрлүүд маш ихээр хэрэглэж гэрлийн үүсвэрээ бий болгодог. Харин Монгол орны хувьд цэлмэг сайхан тэнгэртэй байгаа нь үнэхээр давуу тал юм байна та бүхэн их азтай хүмүүс гэж хэлэв.

Гадаах өдрийн сцена авахдаа хамгийн түрүүнд  анхаарах зүйл бол нарны байрлал байдаг. Бид нарыг өөрсдийн гэрэл хэмээн бодож ажилна. Нарыг өөрсдийн keylight болгох уу?  Back light болгох уу гэдгээс эхэлж бодож эхэлнэ. Магадгүй үүнд олон хүчин зүйл байдгын нэг нь арын фонд (background) юуг оруулахаас шалтгаалдаг. Нэн ялангуяа wide shot авахад гэрлийн техник тоног төхөөрөмжгүйгээр шууд авдаг учир нарны байрлалыг тооцоолох нь маш чухал сэдэв болдог. Кино зураг авалт эхэлхээс өмнө location hunting хийж байхдаа зүг чигийн тэмдэглэгээ нарны тухайн байрлалд хэдэн цагт ямар байдлаар унахыг урьдчилан тооцоолох ажлыг хийдэг.

 За ингээд хэрэв би яг энэ байрлалд байсан бол кинонд гарах хүний дүрсийг хэрхэн авах байснаа хийж үзүүлье. 

-          Хамгийн эхлээд  нарыг миний авч байгаа дүрсэн  ямар үүрэгтэй эсэхийг бодно. Энэ удаа надад нарыг дийлэх хүчтэй техник байхгүй учраас нарыг өөрийн keylight хэмээн сэтгэж ажилья. Хүний баруун хацарт keylight ирж байна гэж бодъё  

-          Хүнээ гэрэлдээ байрлуулна.

 Key light маань бидний хүссэнээр баруун хацарт ирж байгаа ч маш хурц сүүдэр үүсгэж байна. Монгол орны нар үнэхээр гайхамшигтай гэрлийн эх үүсвэр юм.

 Key light маань бидний хүссэнээр баруун хацарт ирж байгаа ч маш хурц сүүдэр үүсгэж байна. Монгол орны нар үнэхээр гайхамшигтай гэрлийн эх үүсвэр юм.

-   Үүний дараа keylight-ийг 10х10 silk-ээр  зөөллөе. Silk ийг хүний эгц дээрээс болон хажуу талаас тавьсан байдал. Үүнийг ажиглавал 2 өөр мэдрэмж гарч байгаа нь ажиглагдана. Дээрээс өгснөөс илүүтэйгээр хажуугаас өгсөн нь надад илүү contrast өгч байна. Тухайн зохиомжийн илэрхийлэлтэй аль гэрэл нь нийцэх эсэхийг бодно.

Дээрээс зөөллөж өгсөн гэрлийг киноноос илүүтэй реклам сурталчилгааны зургаас харж болно.

 Silk-ийг хүний эгц дээрээс тавьсан байдал.

 Silk-ийг хүний эгц дээрээс тавьсан байдал.

Silk-ийг хүний хажуу талаас тавьсан байдал.

Silk-ийг хүний хажуу талаас тавьсан байдал.

-          Ингээд бид key light-аа тодорхой хэмжээнд тавьсан бол fill light-ийг тавина. Fill light нь зурагны contrast-ийг тодорхойлж байдаг. Бидний авч байгаа дүрс надад ахиад илүү contrast-тай байсан бол ямар вэ гэж бодогдож байна. Тиймээс fill light-ийг илүү багасгах шаардлага гарч байна.

Negative fill

Negative fill

-          Fill light-ийг багасгах нэг арга нь negative fill буюу хар даавуу (Black solid)-г хэрэглэнэ. Энэ удаад бид  камерийн талаас ирж буй орчны гэрлийг хааж өгснөөр fill light-ийг бууруулж чадна.

-          Ингээд л миний тавих гэрлийн ажил дуусаж байна. Магадгүй гэрэлтүүлгийн төхөөрөмж байвал яах байсан бэ? Гэвэл 2 ширхэг HMI 4k гэрлийг зүүн доод өнцгөөр хүн рүү rim light болгон өгнө.

Хүний хажуу урдаас болон араас тойруулж хөөс тавья. Ингэснээр олон хөөс нь арьсны мэдээллийг илүү гаргаж өгнө гэж үзэж байна.

2 ширхэг HMI 4k гэрлийг зүүн доод өнцгөөр хүн рүү rim light болгон өгсчнөөр Highlight илүү тодорч өгөн contrast ихсэнэ.

2 ширхэг HMI 4k гэрлийг зүүн доод өнцгөөр хүн рүү rim light болгон өгсчнөөр Highlight илүү тодорч өгөн contrast ихсэнэ.

 

 

 

 

 

 

 

 


tuvshintugs badral1 Comment