05. Дотор зураг авалт, өдрийн үзэгдэл /Workshop review /
Workshop 3
1. Дотор зураг авалт, өдрийн үзэгдэл
Өгөгдөл:Өдрийн цаг болж байх , хананы болон хөлтэй нэмэлт гэрэл ашиглаж болох, тв үзэх.
Зохиомж:Өрөөнд нэгэн эмэгтэй ганцаардан сууна.
Даалгаврыг 2 баг тус бүрдээ 20 минутын турш хийж гүйцэтгэлээ.
1-р багын гүйцэтгэл .
1-р баг wide shot
1-р баг close up shot
Цонх: Цонхны гадна талаас өдөр болж байгааг илтгэх 5600к өнгөтэй гэрэл нимгэн хөшиг нэвтлэн Diffused light зөөлөн чанарын гэрэл булангийн ханыг чиглэн орж ирсэн байна.Мөн цонхны цаана байрлах фон хэвлэлт рүү гэрэл өгснөөр гадаа гэх мэдээллийг гаргаж ирэв.
Орчин: Өрөөн дотор суурьтай гэрэл 3200к асааснаар гадаах 5600к гэрэлтэй өнгөний хувьд харьцуулагдаж сонирхолтой шийдэл гаргажээ. Магадгүй зохиомжийг хөөн бодвол уг эмэгтэйд өдөр шөнийн ялгаа үгүй эсвэл өөртөө хань татаж гэрлээ асаасан байсан гэх дүрийн тоглолтыг дэмжих гэрэлтүүлэг болсон байх магадлалтай юм. Үүд коридор хэсэгт зурсан гэрэл өгснөөр орон зай үүсгэж байна.
Хүн: Key light Хамрын зүүн тал руу сүүдэр унаж байгаа учир үндсэн гэрлийг цонх талаас ирж байгаа гэж ойлгож байна. Зүүн араас суурьтай гэрлээс ирж байгаа kicker light warm tone оор орж ирнэ.
Tv light: Дүрийн эгц урдаас 5600к өнгөөр жигд хэмнэлээр анивчиж өгсөн байна. Энэ гэрэл нь хүн дээр Fill light ийн үүрэг давхар гүйцэтгэж байна.
2-р багын гүйцэтгэл .
2-р баг wide shot
2-р баг close up shot
Цонх: Цонхны гадна талаас өдөр болж байгааг илтгэх 5600к өнгөтэй гэрэл нимгэн хөшиг нэвтлэн Diffused light зөөлөн чанарын гэрэл булангийн ханыг чиглэн орж ирсэн байна. Цонхны цаана байрлах фон хэвлэлт рүү их хэмжээний гэрэл өгснөөр гадаа гэх мэдээллийг overexposure болгож мэдээллийг алга болгосон байна.
Орчин: Өрөөн дотор суурьтай гэрэл болон ханын 2 гэрэл 3200к асааснаар гадаах 5600к гэрэлтэй өнгөний ялгарал харагдаж байгаа боловч өрөөн доторх ambience light 5600k их байгаа учир өмнөх багынхаас илүү бага мэдрэгдэж байна.. Үүд коридор хэсэгт цонхноос илүү тод 5600к гэрэл өгсөн нь цаана хаалга эсвэл дахин нэг цонх байгааг илэрхийлсэн бололтой.
Хүн: Key light Дүрийн 2 хацарт зэрэг side light очиж хүний 2 талд зэрэг сүүдэр үүсгэсэн байна. Ингэснээр хүний хувьд 2 key light тай буюу cроss key light үүсгэсэн харагдаж байна.
Багшийн гүйцэтгэл.
2 баг өөр өөрсдийн хувилбараар даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ.
Гэрэл тавилт хийхийн өмнө зохиолыг сайн судалж, дүрийн сэтгэл хөдлөл дотоод мөн чанарыг хэрхэн гэрлийн тусламжтай илүү сайн илэрхийлж болох вэ? гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Эхлээд wide shot ийн талаар ярилцъя. Wide shot оор авах үед камер орчний мэдээлэл болон дүрийн байршилыг түлхүү харуулах зорилготой бол гэрэл нь тухайн орчины атмосферийг харуулах үүрэгтэй байдаг. Миний хувьд wide shot дүрсэнд хамгийн цаана орших хэсгийг аль болох хамгийн тод гэрэлтэйгээр хийхийг эрмэлздэг. Ингэснээр орон зайн мэдрэмжийг илүү сайн харуулна гэж үздэг. Магадгүй энэ сцена дээр зарим нь хүнээ илүү сайн харагдахуйц гэрэлтүүлбэл ямар вэ? гэж асуух байх.Миний хариулт бол тун энгийн хүнээс илүү орчны атмосферийг илүү харуулснаар харин ч дүрийн дотоод мөн чанарыг илүү үнэн байхаар болгодог гэж үздэг. Жишээ нь бидний зохиомж дээр бүсгүй гуниглан сууна гэсэн өгөгдөл дээр үндэслэн эмэгтэйг илүү сүүдэр талд суулгаснаар бидний зорилго болох ганцаардал гэсэн зүйлийг дүрсэнд гаргаж чадаж байна гэж үзэж байна.
Багш wide shot
Цонх: Цонхны цаанаас нарны шууд тусгал болон орчны ойлтын гэрэл хамтдаа орж ирдэг. Өмнөх 2 баг маань дан тусгалын гэрэл оруулснаараа өрөө дэхь дүүргэх гэрлийг дутуу хийж байгаа нь ажиглагдсан. Үүнийг хийхийн тулд цонхны гадна 2 талаас 1,1 ширхэг кинофло гэрэл тавья. Ингэснээр цонх талаас өрөөнд дүүргэлтийн гэрэл болно.
Орчин: Орчны гэрлийг цонхны гаднаас ойлт болж ирж байгаа хэмээн үзэж 2ширхэг кинофло гэрлээр шийдсэн. Магадгүй өрөөн дотор ambience ахиад нэмэх шаардлагатай бол чиглэл мэдэгдэхгүй болтол зөөллөсөн гэрлээр дээрээс өгнө гэж тооцъё. Энэ удаад хар хэсгийг харанхуй чигт нь хэвээр үлдээсэн шалтгаан нь мөн л дотоод характерийг илүү тодосгох гэсэн санаа юм.
Хүн: Key light ийг цонхноос ирж байгаа гэж үзээд нэмэлт гэрлийг цонхны дотроос хүнрүү чиглүүлэн өгсөн.
Wide shot ийн гэрэлтүүлэг энэ хүртэл хийлээ. Заримд нь магадгүй тун энгийн байж болох юм. Харин Closeup шахсан дүрс авахад гэрэл хэрхэн өөрчлөгдөх бол?
Үүнийг хийхийн тулд би Оne light аргыг хэрэглэнэ. Сүүлийн үед би энэ аргыг ихээр хэрэглэж байгаа нь илүү бодит нэг гэрлийн үүсвэр мэт мөн илүү cinematic мэдрэмжийг өгдөг учраас тэр юм. Cinematic гэдэг нь гэрэл сүүдрийн контраст илт ялгарч байгаа гэж ойлгож болно.
Багш Close up
Дээрх Closeup дүрсийг харвал зүүн талаас нэг гэрэл л тавьсан мэт байвч үнэндээ 1 талаас 3 гэрэл зэрэг тавьсан байгаа. Энэ сүүдрийн онолоор гэрлийн эх үүсвэрийн хэмжээ томрох тусам хагас сүүдрийн хүрээ penumbra сарниах нөхцөлийг бүрдүүлдэг.Гэрлийг хагас тойргоор тавихад Eye light мөн давхар болох тохиолдол байдаг.
Үүн дээр нэмээд үл ялиг Rim light ийг зүүн хойноос тавьсан нь хүнийг орчноос салгах болон толгойн бүтцийг гаргаж байна.
Tip: Хүн дээр key light хаанаас өгөхөө мэдэхгүй үед хүн хаашаа харна тэр зүгээс өгөх нэг арга байна.




Энэхүү блог нь видео салбарт багахан ч болуу хувь нэмэр оруулах, ашгийн бус зорилгоор хийгдэж байгааг онцлож байна. Мөн жил бүр зохион байгуулдаг гадаад багшийн сургалт нь практик дээр үндэслэн явуулдаг бөгөөд воркшоп-3 сургалтын модель маань сургалтад суусан оролцогч нар ээлжлэн оролцож жүжигчны үүргийг гүйцэтгэдэг гэдгийг мэдэгдье. /Энэхүү блогын тэкст, зургийг өөр зорилгоор ашиглахыг хориглоно. /