From Tuvshintugs blog sketch 2011 No2
Нэр:Cello/Формат:16мм Kodak Vision3 500T/Он сар 2011 он 11 сар/Үргэлжлэх хугацаа: 3минут
Энэхүү богино хэмжээний кино нь миний 2011 оны сүүлийн ажил болсон бөгөөд studio set д авсанаараа онцлог болов. Зураг авалт 2 хоног үргэлжилж 1200ft 16mm vison3 хальс ашиглав.
Studio set (Павилон?)
Studio set ний хувьд япон маягаар зассан архины газар (1 том талбай,1 жижиг өрөө, коридор) гэсэн бүтэцтэй байв. Studio д зураг авах нь маш олон давуу талыг олгодог. Эдгээрээс дурдвал:
1. Өдөр шөнийг харгалзахгүй зураг авч болно.
2. Байгалын үзэгдэл (цас , бороо) зэргээс хамааралгүй болно.
3. Камерийн өнцгийг хүссэнээрээ гаргах (set ний ханыг авч болохоор хийсэн байдаг.)
Ханыг салгасан байдал.
4. Гэрэл тавихад бэрхшээл тулгарахгүй. (ялангуяа top light grip угсарахад тааз саад болохгүй.)
Top light
5. Киноны төсвийг хэмнэх (киноны гэрэл техник хүн хүчийг хөдөлгөх зардал хэмнэгдэнэ.)
Энэ мэтчилэн давуу талуудыг олгодог боловч гэрлийг хав харанхуйгаас эхлээд байгаль дээрх гэрэл мэт үнэмшилтэйгээр гэрлийн тохиргоо хийх асуудал тулгарна.Кино зураг авалт нь өөрөө тэр чигтээ үзэгчдийн нүд хуурах зохиомол зүйл юм. Киноны mise en scene ийг бүрдүүлж өгөхөд магадгүй хамгийн чухал үүргийг гэрэл эзлэх нь лавтай юм.
Бэлтгэл ажил
Кино зохиолынхоо дагуу continuity бэлдэж light setting ийн яаж хийхээ судлах зорилготой япон архины газруудаар орж танилцав.
-Set ний төлөвлөгөө зураг-
-Жижиг цонх-
Set маань төлөвлөж байснаас жижиг цонхтой хийгдсэн байсан нь гаднаас орж ирэх гэрлийг чөлөөтэй ашиглахад саад болж байв. Хаалгаар ихэнх гэрэл орж ирхээр гэрлээ төлөвлөв.
Зохиолд зөвхөн шөнийн scene гарах учир гаднаас орж ирэх гэрлийг сулавтар(-2 stop) байхаар 200w ийн жижиг HMI+CTB1/2 ийг ашиглахаар төлөвлөв.
-Хаалганы гаднаас-
Архины газруудын доторх гэрлийн байдал ихэвчлэн tungsten төрлийн гэрлүүдээр хийгдсэн байдгыг олж мэдэв. Зарим үед гал тогооноос орж ирэх гэрэл (+ green) тэй daylight байв.
-Таазнаас суурь гэрэл-
Үүнээс үндэслэн суурь гэрэл (ambient) ийг 3200к ийн (Chinaball 2000w) аар давхар шүүлтүүр ашиглаж өгөхөөр төлөвлөв. Ambient light нь гэрэл тавилтанд хамгийн эхэнд хийгдэх зүйл бөгөөд бусад гэрэл тавихад суурь болж өгөх зорилготой.
Заалны гэрлийг хэсэгчилсэн байдлаар алаг цоог тавихаар төлөвлөв. Ингэснээрээ үйлчлүүлэгчидийн татах тамхиний утаа илүү сайн харагдах, мөн бүүдгэр байдлыг бий болгож байна. Хэсэгчилсэн гэрэл тавихад ихэвчлэн жижиг гэрлүүдийг ашиглана.
Хамгийн чухал гэрэл болох хүн дээр тусах гэрлийг дээрээс унах (top light) байдлаар cool light уудыг ихэвчлэн ашиглахаар төлөвлөв.Мөн зарим нэг open face гэрлүүдээр хананаас салгах line ийг тавихаар бодов.
Зураг авалт
Кино зураг авалтыг continuity дарааллаар авах эсвэл гэрлийн дарааллаар явагдана. Тодруулбал continuity дараалал нь кинонд гарах үйл явдалыг дэс дараагаар нь авах, гэрлийн дараалал нь гэрэл хэрхэн тавигдах байдлаас хамаарч үйл явдалын (жүжиглэлт) дараалал өөрчлөгдөнө гэсэн үг юм. Гэрлийн дарааллаар авахад гэрэл тавилт хийгдэх цаг бага шаардах боловч туршлагагүй жүжигчдийн хувьд урьд нь жүжиглэсэн хэсэгтээгээ сүүлийн жүжиглэлт таарахгүй байх явдал их тохиолдох муу талтай.
Гэрлийн дарааллаар авхад хамгийн эхэнд тухайн scene ийхээ хамгийн өргөн өнцөгтэй (Full shot)cut аас эхлэнэ. Full shot уудаа авсаны дараа алхам алхамаар shot size багасан хамгийн сүүлд extreme close up аар дуусах жишээтэй. Full shot авч байхад гэрлийн тохируулгуудыг нэг мөр сайн хийх нь closeup shot уудыг дараа нь авахад цаг бага зарцуулагдах сайн талтай.