From Tuvshintugs blog sketch 2011 No1
Нэр:Endless / Формат:16mm Kodak vision3 500T / Он сар:2011 он 1сар / Үргэлжлэх хугацаа:10мин
Бэлтгэл ажил
Зураг авалтын бэлтгэл ажил болох location hunting,continuity (story board), Lighting plan зэргийг бэлтгэв.
Continuity
Жүжигчин болон бусад staff хийж байгаа хүмүүст аль болох ойлгомжтой байлгахын тулд 3D story board хэрэглэв.
Lighting Plan
Кино зураглалын хамгийн чухал хэсэг бол гэрэл тавилт юм. Тийм болхоор юуны түрүүнд гэрэлээ яаж тавих вэ гэдэг хамгийн хэцүү асуудал байв.
Гэрэл тавилтаа төлөвлөхөөс өмнө камерныхаа dynamic range ийг мэдэх тун чухал билээ. Мэргэжлийн хүмүүс киног хальсаар авахыг илүүд үздэг нь dynamic range тэй холбоотой юм.Хальсний dynamic range нь ойролцоогоор 10 бөгөөд 8 stop дотроо аюулгүй авч болохоор байдаг.
Key:Fill харьцаа 4:1 2:1 гэсэн байдлаар сонгов. Ихэвчлэн Close up авч байхад 2:1 Full болоход 4:1 рүү шилжихээр тооцоолов.
T stop: 4-5.6
Ambient light ийн хувьд T stop оос 3 stop доош байхаар, өгч keylight ийг цонхоор орж ирж байгаа байдлаар чиглүүлэв.
Зураг авалт
Зураг авах газраа хуучны үсчинд авахаар сонгосон бөгөөд хэмжээний хувьд их давчуу газар байв.Мөн цонхных нь урд талд машин зам байсан нь хүссэн гэрлээ тавих боломжийг үгүй болгож байлаа.Кинонд цонхноос орж ирж байгаа key г гол төлөв 4к 6к гэх мэт хүчтэй гэрлүүдээр өгдөг бөгөөд тус гэрлүүд нь их хэмжээний ватт гарах үүсгүүртэй тусгай машин шаарддаг юм.Бид үсчинтэй ойролцоо газар тэр том машин 3 хоног зогсоох ямарч боломж байсангүй. Тиймээс key гээ HMI 1.2k PAR аар өгөхөөс өөр аргагүйд хүрэв.HMI 1.2 нь овор багатай хамгийн гол нь энгийн гэрт байдаг тогны залгуурт ажилладаг сайн талтай ч гэрлийн тусах өнцөг болонгэрлийн хүч хангалттай сайн биш юм.
Гэрлийн хүч бага байх нь бидний T stop ийг буулгах (өрц онгойх) бөгөөд бидний ашиглаж байгаа tungsten хальс нэмээд 2/3 stop буулгана. Үүнээс шалтгаалж бидний төлөвлөж байсан T stop ийг гаргахад тун ярвигтай болгож байна.
Fill
Fill light ийн хувьд key ээсээ 2 оос 3 stop доор байхаар зөөлөн гэрэл өгөв.Fill ээр ихэвчлэн key ээс үүссэн сүүдэрийг дүүргэж өгөх ба цаашлаад тухайн дүрийн зан байдалыг ч илэрхийлэн харуулж болдог.Ер нь fill ийг ямар нэг зайлшгүй нөхцөлд л (киноныхоо дүрслэлд тааруулж) хатуу гэрэл өгнө.
Хатуу гэрэл тавьснаар хүний арьсны нарийн ширхэг мэдээллийг устгах (арьсанд шингэхгүй нялах) магадлал өндөр байдаг.
Color temp=3200k
Color temprature
Цонхноос орж ирж байгаа HMI 1.2 2ширхэг гэрэл дотогшоо тусахдаа цонхны (ногоон) шилнээс болсон уу яаж ч хэмжсэн +green их хэмжээгээр гарч байлаа. Үүнийг зогсоохын тулд minus green gelatin(magenta) шүүлтүүр желатин ийг гэрлэндээ хийсэн бөгөөд color temp 5600к гарах байснаас 6000к гарч байлаа.
Өдөр
400к ийн зөрөө асуудал болохоор их хэмжээ биш ч дараа нь өнгө засалт дээрээ улаан өнгийг үл ялиг буулгахад болох зүйл билээ.
Ерөнхийдөө иймэрхүү байдалтай зурагаа дуусгалаа. Зураг авалт дууссаны маргааш нь хальсаа боловсруулахаар өгсөн бөгөөд +1 push хийж угааж өгөхийг хүслээ. +1 гэдэг нь авсан дүрсийг нийтэд нь 1 stop өөр цайруулж угаахыг хэлэх бөгөөд авсан дүрсний харанхуй сүүдэр хэсэг (shadow) ийн мэдээллийг алдахаас сэрэмжилсэн зүйл билээ.
Шөнө
Хальсаа боловсруулж дууссаны дараа telecine (video file болгох) процесс хийгдсэн бөгөөд энэ үед өөрийнхөө ямар дүрс авсанаа харж болох үе юм. Миний авсан дүрсний хувьд бараг л бодож төлөвлөж байснаар гарсан бөгөөд green ээс болсон color temp алдаанууд их байлаа. Иймэрхүү алдаануудыг telecine хийж өгч байгаа мэргэжилтэн төвөггүйхэн засаж өгдөгийг мэдэж авлаа.