03.Сүүдрийн тухай
“Гэрэлийн фотон шулуун чиглэлд хөдөлдөг бөгөөд хэрэв замд нь саад таарвал сүүдэр үүсгэдэг.”
Сүүдэр гэдэг нь гэрлийн шулуун тусгалд өртөөгүй хэсгийг хэлж байна. Хэрэв чи сүүдэрт зогсож байвал гэрлийн үүсвэрийг олж харж чадахгүй.
Сүүдэр нь хатуу зөөлөн гэсэн үндсэн 2 чанартай байдаг.
Биеттэй харьцангуй гэрлийн үүсвэрийн хэмжээ жижиг байвал сүүдрийн чанар хатуу байдаг. Харин эсрэгээрээ гэрлийн үүсвэрийн хэмжээ томрох тусам сүүдрийн чанар сарниж зөөлөрдөг.
Доорх жишээг харцгаая.
Гэрлийн үүсгэж байгаа цацрагийг (фотоны шулуун нэгдэл) биетрүү холбож зуръя.
Цэгэн гэрэл
Хэрэв гэрлийн үүсвэр жижиг (цэг) хэмжээтэй бол сүүдэр тод хүрээтэй зурагдана. Үүнийх hard light буюу хатуу сүүдэртэй гэрэл гэнэ.
Харин гэрлийн үүсвэр томорно гэдэг маань гэрлийн нэг үүсвэрээс олон цацраг давхар цацагдана гэсэн ойлголт руу орно. Олон цацрагаас үүссэн сүүдрүүд нийлэн gradient уусалт үзүүлнэ.
Үүнийг бид Soft light зөөлөн гэрэл гэдэг. Зөөлөн гэрэл гэдэг нь гэрлийн нэг үүсвэрээс гарсан олон сүүдрийн нэгдлийг хэлнэ.