02. Гэрлийн хэрэгцээ хаана байна?

Гэрэлтүүлэг хийх гол  шалтгаан нь  техникийн болон уран сайхны гэсэн 2 хэсэгт хуваагдана.

 

Техникийн  гэдэг нь гэрлийн мэдээллийг цуглуулж буй камерын гэрэл мэдрэх чадварт  (sensor)-т хангалттай хэмжээний гэрлийг өгснөөр дүрс бүтэх анхдагч хэрэгцээг хангах явдал болно.  Өнгөрсөн үеийн камерын  гэрэл мэдрэх чадвар Iso ямар хальс хэрэглэхээс шалтгаалан бага байснаас гэрлийн төхөөрөмжүүдийн хүчин чадал их шаардагдаж байсан бол өнөө цагийн  техникийн дэвшил тоон хэлбэрт шилжсэнээр  камеруудын гэрэл мэдрэх чадвар сайжирч үүнийг дагаад гэрлийн чадлын үзүүлэлт бууран  шинэ ололт бүхий гэрлийн технологиуд гарч ирсэн.

 

 Уран сайхны гэдэг нь  тухайн уран бүтээлч гэрлийн төхөөрөмжийн тусламжтайгаар дүрсийг 3 хэмжээст орон зайд илэрхийлэхийг хэлнэ.  2 хэмжээст хавтгай дээр гэрэл сүүдрийн логик зохизолдолгоог ашиглан 3 хэмжээст орчинг дүрсэнд бүрдүүлэх гэж ойлгож болно. Гэрлээр зурах урлаг гэсэн нь үүнтэй холбоотой болов уу. Энэ сэдэв маань үргэлжлээд гэрэлтүүлэг гэдэг маань юмсыг гэрэлтүүлэх гэхээсээ илүү сүүдэр хэрхэн үүсгэх түүнийг хэлбэржүүлэх гэсэн сэдэв дээр тунаж үлддэг.

Background гэрэл  өгсөнөөр орон зайн мэдээлэл үүсгэж байна.

Background гэрэл өгсөнөөр орон зайн мэдээлэл үүсгэж байна.

tuvshintugs badralComment