CINE STUDIO Студи түрээсийн үйлчилгээ

СТУДИ ТҮРЭЭСИЙН ҮНИЙН ТАРИФ

Үндсэн түрээс (Зураг авалтын цаг)

0-1 цаг 660,000₮

1-3 цаг 880,000₮

3-6 цаг 1,100,000₮

6-9 цаг 1,210,000₮

Нэмэлт цаг ийн төлбөр цаг тус бүр +165,000

Бэлтгэл цагийн төлбөр

Энэхүү тариф нь зураг авалтын өдрөөс өөр өдөр тайз засах, эсвэл зураг авалтын өмнөх 2 цагаас илүү хугацаагаар урьдчилан бэлдэх тохиолдолд үйлчилнэ.

1 цаг 165,000 ₮

1-3 цаг 264,000₮

3-6 цаг 330,000₮

6-9 цаг 440,000

9-12 цаг 660,000

12 цагаас эхлэн төлбөр цаг тус бүр +55,000

Авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төлбөр:

Тээврийн хэрэгслийг студи дотор оруулж зураг авалт хийхэд үндсэн түрээс дээр нэмж тооцогдоно. (Том оврын ачааны машин оруулахыг хориглоно)

Суудлын автомашин:

  • 1 дэх машин: 220,000₮

  • 2 дахь машин: 110,000₮

  • 3 дахь машинаас эхлэн: 55,000₮ (тус бүр)

Мотоцикл (2-4 дугуйт):

  • 1 дэх мотоцикл: 110,000₮

  • 2 дахь мотоциклоос эхлэн: 65,000₮ (тус бүр)

Манай студи нь зураг авалтын багт шаардлагатай бүхий л нөхцөлийг нэг дор бүрдүүлсэн бөгөөд дараах үйлчилгээ, тоноглолуудыг санал болгож байна:

  • Мэргэжлийн гэрэлтүүлэг болон зураг авалтын туслах хэрэгслүүд.

  • Тайз засал болон жижиг хэрэгслийн (props) түрээсийн үйлчилгээ.

  • Зураг авалтын багт зориулсан тусдаа нүүр будалтын өрөө (Make-up room).

  • Цахилгааны саатлаас сэргийлэх нөөц цахилгаан үүсгүүр (Power generator).


ЗАХИАЛГА ӨГӨХ ЗААВАР

Алхам 1: Цаг товлох

  • Захиалгын ажилтантай 94008323 дугаараар холбогдож, боломжит цагийг лавлан, өдөр, цагаа тохирно.

Алхам 2: Төлбөр баталгаажуулах

  • Захиалсан цагийн төлбөрийг 100% урьдчилан "Синеплас" ХХК-ийн дансанд шилжүүлснээр захиалга баталгаажна.

Алхам 3: Нэхэмжлэх авах (Шаардлагатай бол)

  • Байгууллагаар төлбөр төлөх тохиолдолд нэхэмжлэхийг цахимаар эсвэл "Синеплас" ХХК дээр биеэр ирж авна.

  • Анхааруулга: Төлбөр урьдчилан ороогүй тохиолдолд захиалга баталгаажаагүйд тооцогдоно.

Алхам 4: Захиалга өөрчлөх

  • Товлосон цагт өөрчлөлт оруулах шаардлагатай бол 94008323 дугаарт дахин холбогдож, боломжит эсэхийг шийдвэрлүүлнэ.

Алхам 5: И-баримт авах

  • Төлбөр бүрэн төлөгдсөний дараа Е-баримт авах мэдээллээ (Байгууллагын РД эсвэл хувь хүний мэдээлэл) захиалгын ажилтанд ирүүлснээр баримт олгогдоно.

АНХААРАХ ЗҮЙЛС (Дотоод журам)

  • Төлбөргүй бэлтгэл: Захиалгын цагаас өмнө 0-2 цаг хүртэлх хугацаанд тайз тохижилт, нүүр будалт, гэрэл тестлэх зэрэгт төлбөргүй бэлтгэх боломжтой.

  • Цаг эхлэх: Хэрэв бэлтгэлийн үеэр зураг авалт эхэлбэл түрээсийн цаг эхэлсэнд тооцно.

  • Цаг дуусах: Захиалсан цагтаа дуусаагүй тохиолдолд дараагийн багц руу шилжинэ. Хугацаанаасаа өмнө дууссан ч анх захиалсан цагаар төлбөрийг тооцно.

  • Авто машин, амьтан, гал, ус, шингэн зүйл, энгийн болон өнгийн утаа зэргийг ашиглах бол захиалга өгөхөөс өмнө заавал мэдэгдэж, зөвшөөрөл авна.

  • Төлбөр шилжээгүй тохиолдолд захиалга баталгаажихгүй.

  • Захиалга баталгаажсанаас хойш цаг өөрчлөх эсвэл цуцлах тохиолдолд төлбөр буцаан олгогдохгүй.

  • Студийн байр болон гадна талбайд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглоно. Зөрчвөл зураг авалтыг шууд зогсоож, нийт төлбөрийг нэхэмжилнэ.