Халаагчны реклам гэрэл тавилт
Энэхүү видео бичлэг дээр манай байнгын бүтээгчдийн нэг Xu Yao Nanlite-ийн гэрлүүдээр бүтээгдэхүүний сурталчилгааг хэрхэн яаж гэрэлтүүлэхийг зааж өгсөн болно. Нэг гэрлийн тохиргоог ашиглан видео болон фото зураг хоёуланг нь зэрэг авсан. Ингэснээр тоног төхөөрөмжийн байршлыг өөрчлөхөөс зайлсхийн ажлын үр дүнг нэмэгдүүлж байгаа юм.
Таны харж байгаагаар гэрэлтүүлгийг сайн тавьж сууурилуулаагүй учир тухайн үзэгдэл жаахан харанхуй мэт харагдаж байна. Тиймээс Xu Yao Forza 300 гэрлийг орчны дүүргэх гэрэл болгон таазруу ойлгосон бөгөөд дараа нь Mixpanel 150 ба Forza 60B гэрлийг 3200K өнгөөр тохируулж, хүнийг гэрэлтүүлэв.
Дараа нь гэрлийг зөөлрүүлэхийн тулд цагаан силк даавууг ашигласан бол хар самбарыг арын орчныг харанхуйлахад ашиглажээ. Сүүлд нь, тэр бүтээгдэхүүнийг гэрэлтүүлэхийн тулд Pavotube болон Forza 60 гэрлийг parabolic softbox хошууг хийн тусгасанаар энэхүү үр дүнг гаргажээ.
Гэрлийн тавилтыг нэг сайн хийснээр видео болон фото ажлыг илүү үр бүтээлтэй хийж болохыг харуулж байна.