Nanlite FC FS болон Forza загваруудын ялгаа
Nanlite брэндээс 3 загварын Monolight хэлбэрийн Forza,FS,FC гэрлүүдийг гаргаад байгаа билээ.Эдгээр гэрлүүд хоорондоо хэрхэн ялгарч байгааг харьцуулан тайлбарлав.
1.Загвар иж бүрдэл
Forza / Цүнхтэй, цахилгааны адаптертай түүн дээр удирдлагын самбар байрласан/
FC / Цүнхтэй, цахилгааны адаптертай, удирдлагын самбар эх бие дээр байрласан /
FS / Цүнхгүй, цахилгааны адаптергүй, удирдлагын самбар эх бие дээр байрласан ,хямд/
2.Үзүүлэлт
Онцлох үзүүлэлтүүд:
Forza /12A Battery аар ажилдаг, Colorshift буюу ягаан ногоон өнгөний тохируулгатай/
FC /Хөнгөн, battery adapter нэмэгдэнэ, TLCI үзүүлэлт 98/
FS /Хямд/
3.Гэрэлтүүлэх хүч
Гэрлийн хүч гэрлүүд дангаараа үед маш ойролцоо харин reflector хийсэн үед FS гэрэл арай илүү гэрлийн хүчийг гаргаж байна.
Дүгнэлт:
Forza
Гэрлийн өнгө G/M буюу ногоон ягааны тохируулга нь илүү мэргэжлийн видео бүтээгч нарт зориулагдсан. Цүнх+ Battery аар ажиллах учир гадуур хэрэглэхэд тохиромжтой.
FC
Дундаж үнэтэй, гэрлийн хүч TLCI сайн, battery adapter нэмэлтээр гарах загвар учир ямар ч төрлийн видео болон студи доторх фото зургийн ажилд тохиромжтой.
FS
Үнэ хямд хүчтэй учир арга хэмжээний гэрэлтүүлэг сонирхогч түвшний ажлуудад тохиромжтой.
T.L.C.I. буюу Телевизийн гэрэлтүүлгийн тогтмол байдлын индекс нь видео камер ашиглах үед гарах өнгөний хариу урвалыг тодорхойлдог 100 хүртэлх дундаж оноо юм. 85-100-ийн хооронд байгаа TLCI-д өнгөний засвар шаардлагагүй, 70-85 оноо нь энгийн засвар, 50-70 оноо нь өнгөний нарийн засвар хийх шаардлагатай болно. CRI болон TLCI зэрэглэл нь гэрлийн эх үүсвэрийн чанарыг хэмжих хамгийн сайн гарын авлага бөгөөд хальсан дээр биш дижитал зураг авалтад илүү хамааралтай байдаг. Ямар ч гэрэлтүүлгийн төхөөрөмж худалдан авахдаа CRI-д 95+, TLCI-д 90+ зэрэг өндөр үнэлгээтэй төхөөрөмжүүд зөв сонголт байх болно.