CINE STUDIO Студи түрээсийн үйлчилгээ
СТУДИ ТҮРЭЭСИЙН ҮНИЙН ТАРИФ
Үндсэн түрээс (Зураг авалтын цаг)
0-1 цаг 660,000₮
1-3 цаг 880,000₮
3-6 цаг 1,100,000₮
6-9 цаг 1,210,000₮
Нэмэлт цаг ийн төлбөр цаг тус бүр +165,000
Бэлтгэл цагийн төлбөр
Энэхүү тариф нь зураг авалтын өдрөөс өөр өдөр тайз засах, эсвэл зураг авалтын өмнөх 2 цагаас илүү хугацаагаар урьдчилан бэлдэх тохиолдолд үйлчилнэ.
1 цаг 165,000 ₮
1-3 цаг 264,000₮
3-6 цаг 330,000₮
6-9 цаг 440,000
9-12 цаг 660,000
12 цагаас эхлэн төлбөр цаг тус бүр +55,000
Авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төлбөр:
Тээврийн хэрэгслийг студи дотор оруулж зураг авалт хийхэд үндсэн түрээс дээр нэмж тооцогдоно. (Том оврын ачааны машин оруулахыг хориглоно)
Суудлын автомашин:
1 дэх машин: 220,000₮
2 дахь машин: 110,000₮
3 дахь машинаас эхлэн: 55,000₮ (тус бүр)
Мотоцикл (2-4 дугуйт):
1 дэх мотоцикл: 110,000₮
2 дахь мотоциклоос эхлэн: 65,000₮ (тус бүр)
Манай студи нь зураг авалтын багт шаардлагатай бүхий л нөхцөлийг нэг дор бүрдүүлсэн бөгөөд дараах үйлчилгээ, тоноглолуудыг санал болгож байна:
Мэргэжлийн гэрэлтүүлэг болон зураг авалтын туслах хэрэгслүүд.
Тайз засал болон жижиг хэрэгслийн (props) түрээсийн үйлчилгээ.
Зураг авалтын багт зориулсан тусдаа нүүр будалтын өрөө (Make-up room).
Цахилгааны саатлаас сэргийлэх нөөц цахилгаан үүсгүүр (Power generator).
ЗАХИАЛГА ӨГӨХ ЗААВАР
Алхам 1: Цаг товлох
Захиалгын ажилтантай 94008323 дугаараар холбогдож, боломжит цагийг лавлан, өдөр, цагаа тохирно.
Алхам 2: Төлбөр баталгаажуулах
Захиалсан цагийн төлбөрийг 100% урьдчилан "Синеплас" ХХК-ийн дансанд шилжүүлснээр захиалга баталгаажна.
Алхам 3: Нэхэмжлэх авах (Шаардлагатай бол)
Байгууллагаар төлбөр төлөх тохиолдолд нэхэмжлэхийг цахимаар эсвэл "Синеплас" ХХК дээр биеэр ирж авна.
Анхааруулга: Төлбөр урьдчилан ороогүй тохиолдолд захиалга баталгаажаагүйд тооцогдоно.
Алхам 4: Захиалга өөрчлөх
Товлосон цагт өөрчлөлт оруулах шаардлагатай бол 94008323 дугаарт дахин холбогдож, боломжит эсэхийг шийдвэрлүүлнэ.
Алхам 5: И-баримт авах
Төлбөр бүрэн төлөгдсөний дараа Е-баримт авах мэдээллээ (Байгууллагын РД эсвэл хувь хүний мэдээлэл) захиалгын ажилтанд ирүүлснээр баримт олгогдоно.
АНХААРАХ ЗҮЙЛС (Дотоод журам)
Төлбөргүй бэлтгэл: Захиалгын цагаас өмнө 0-2 цаг хүртэлх хугацаанд тайз тохижилт, нүүр будалт, гэрэл тестлэх зэрэгт төлбөргүй бэлтгэх боломжтой.
Цаг эхлэх: Хэрэв бэлтгэлийн үеэр зураг авалт эхэлбэл түрээсийн цаг эхэлсэнд тооцно.
Цаг дуусах: Захиалсан цагтаа дуусаагүй тохиолдолд дараагийн багц руу шилжинэ. Хугацаанаасаа өмнө дууссан ч анх захиалсан цагаар төлбөрийг тооцно.
Авто машин, амьтан, гал, ус, шингэн зүйл, энгийн болон өнгийн утаа зэргийг ашиглах бол захиалга өгөхөөс өмнө заавал мэдэгдэж, зөвшөөрөл авна.
Төлбөр шилжээгүй тохиолдолд захиалга баталгаажихгүй.
Захиалга баталгаажсанаас хойш цаг өөрчлөх эсвэл цуцлах тохиолдолд төлбөр буцаан олгогдохгүй.
Студийн байр болон гадна талбайд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглоно. Зөрчвөл зураг авалтыг шууд зогсоож, нийт төлбөрийг нэхэмжилнэ.