жижиг Хэрэгсэл<->Үйлчилгээ
Синепроп жижиг хэрэгслийн түрээсийн үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор хэрэглэгч нарынхаа дунд солилцоо хийх хөтөлбөрийг зарлаж байна. Зураг авалтад ашигласан, өөрт хадгалаатай ашигладаггүй тавилга, ахуйн хэрэгслийн үнийг -техник түрээс -студи түрээсийн бэлтгэл цагийн төлбөр, -тайз заслын хэрэгслийн түрээс -жижиг хэрэгслийн түрээсийн үйлчилгээгээр үйлчлүүлэх эрхээр олгоно. Жич: Өөрт байгаа дахин ашиглахгүй хэрэгслүүдийг манай жагсаалтад заагдсан төрөл бол үнэлүүлж өгөөд манай үйлчилгээнүүдээс авах боломжтой.
Шаардлага: *Зураг авалтад ашиглахаар жижиг хэрэгслийн түрээсийн үйлчилгээнд авах тул цэмцгэр байх *Хуучны загвар, шинэлэг орчин үеийн загвартай байх
Үнэлэгээ: Үнэлэгээ хийж авахдаа зах зээлд худалдаалж байгаатай адил үнээр авахгүйг анхаарна уу. Мөн үнэлэгээ хийсэн нь худалдан авах баталгаа болохгүйг анхаарна уу.
Аргачлалаар хийхдээ:
1. Худалдан авсан үнэ
2. Хэрэглэгчийн санал болгох үнийг хүлээн авснаар худалдан авах үнийг тогтооно.
Жич: Үнэлэгээ хийгдэн талууд худалдан авах гэрээ хийснээр баталгаажна. Аман тохиролцоо нь ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Жагсаалт
1. Буйдан (шинэвтэр)
2. Ширээ (гал тогоо, мөлхөө, өндөр)
3. Тавилга (модон шүүгээ, тавиур, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, гал тогоо)
4. Царилгаан хэрэгсэл (ажилбар хэвийн бус байж болно.)
5. Хуучны хэрэгсэл (цэмцгэр)
6. Гэрэл (босоо)
7. Цаг (энгийн, загварлаг)
8. Хөшиг (шинэвтэр)
9. Ариун цэврийн өрөөний ком (ванн, крант)
10. Дэвсгэр (хивс, үслэг, хулдаас)