“СИНЕ АКАДЕМИ”-ИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Манай сургалтын төвийн үйл ажиллагааны зорилго:
Монголын видео салбарыг олон улсын жишигт хүрэхүйц болгох мэргэжилтнүүдийг бэлтгэх, олон улстай мөр зэрэгцэхүйц стандартыг хамтдаа бүтээх;
Үйл ажиллагааны чиглэлүүд:
Видео гэрэлтүүлэгчийн сургалтыг зохион байгуулах;
Сургалтын зорилт:
Суралцагчдад өөрийнх нь төсөөлж байгаатай адил үр дүнг бүтээх чадварыг олгох;
Сургалтын төвийн давуу тал:
- Сургалтын төвөөрөө дамжуулан байнгын давтамжтай, тодорхой хугацаанд суралцах боломжтой.
- 100 хувь практикаар суралцана.
- Мэргэжлийн, тав тухтай сургалтын орчноор хангана.
- Чадварлаг туршлагатай Монгол болон гадаад мэргэжилтнүүд хичээлийг заана.
- Адил салбарын уран бүтээлчид хамтран туршилт хийх боломжтой
- Сургалтад амжилттай хамрагдсан суралцагчид сертификат олгоно.
- Төгсөгчдөд “Синеплас” ХХК-ийн үйлчилгээний хөнгөлөлтийн эрхийг олгоно.
- Сайн төгсөгчдөд ажлын байр зуучилна.
Компанийн сургалтын үйл ажиллагааны товч танилцуулга:
Манай байгууллага нь 2015 оноос эхлэн өөрсдийн зардлаар БНСУ-ын гэрлийн мастеруудыг Монголд урьж авчран дараах мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг явуулж ирсэн. Үүнд: 2015 онд “Гурван цэгийн онол”, 2016 онд “Хүн дээр тавих гэрэлтүүлэг” болон ”Бүтээгдэхүүн дээр тавих гэрэлтүүлэг”, 2018 онд “Нэг гэрлийн онол”, 2017-2018 онд дотоодын мэргэжилтнүүдийн хамтаар захиалгат сургалтуудыг практик дээр үндэслэн амжилттай зохион байгуулсан. Мөн телевизийн байгууллагууд, зураг авалтын студиүдэд гэрэлтүүлгийн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлж байна.
2015 он, 2016 оны сургалтын дэмжигч байгууллагаар Боловсрол телелвиз, 2018 оны сургалтын дэмжигч байгууллагаар St studio (Red camera Mongolia) нар хамтран ажилласан.
Сине Академийг байгуулан ажиллуулах болсон шалтгаан ба ач холбогдол:
Манай улсад видео контент салбар нь 2000-аад оноос эхлэн залуу үе гэгдэх шинэ үе өөрсдийн хүчээр хурдацтай хөгжиж байгаа хэдий ч одоогоор видео гэрэлтүүлгийн дагнасан сургалтын хөтөлбөр байхгүй байна. Бид сургалтын төвөөрөө дамжуулан видео бүтээлд ашиглагдах техник тоног төхөөрөмжийн ажилбарын арга барил, гэрэлтүүлгийн үндсэн ойлголтууд, гэрэлтүүлгийн туршилтууд, бүтээхийг хүссэн видео хэсгийн хийцийг хамтдаа бүтээх гэсэн сургалтуудыг зохион байгуулна.
Мөн манай сургалтын төв гадаад мэргэжилтэнг урьж авчран өөрсдийн өгөгдлийн дагуу практик дээр суурилсан сургалтыг жилд 1-2 удаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Одоог хүртэлх зохион байгуулсан сургалтуудад телевизийн мэргэжилтнүүд, сайн дурын 100 гаруй уран бүтээлчид, хот болон хөдөө орон нутгаас хамрагдаж байсан.
Бид энэхүү сургалтын төвөөр дамжуулан гэрлийн мэргэжилтэнг бэлтгэх, суралцагчид өөрсдийн эзэмшсэн мэдлэг боловсролоо хамтдаа дээшлүүлэн харилцан туршлагаа хуваалцах таатай нөхцөл үүснэ гэж бид харж байна.
Сине Академийн зорилгот зах зээл:
Сайн дурын залуу уран бүтээлчид (студийн залуус), телевизийн мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш болон оюутан залуус, мэргэжлийн контент бүтээгч уран бүтээлчид, реклам захиалагч байгууллагын маркетингийн албаны ажилтнууд
Сургалтын төрлүүд болон заах хичээлийн товч агуулга
1. Видео гэрэлтүүлгийн үндсэн ойлголтууд
- Техник тоног төхөөрөмжийн ашиглалтын арга барил
- Гэрэлтүүлгийн үндсэн ойлголт
- Хүн дээр тавих гэрэлтүүлэг
- Бүтээгдэхүүн дээр тавих гэрэлтүүлэг
2. Видео гэрэлтүүлгийн туршилтууд
- Гадаа болон доторх гэрэлтүүлэг
- Киноны гэрэлтүүлэг
- Рекламын гэрэлтүүлэг
3. Тухайн жилд онцлох сэдвийн (өгөгдлийн) дагуух гэрлийн сургалт
- Гадаад мэргэжилтний онцлох сэдэв
4. Тусгай хөтөлбөр:
- Байгууллагын захиалгат сэдвээр явуулах сургалт
- Зөвлөгөө өгөх үйлчилгээ
Сургалтын хугацаа, давтамж ба төлбөрүүд
1. Видео гэрэлтүүлгийн үндсэн ойлголтууд
- Сургалтын хугацаа: 1 сар
- Долоо хоногт хичээллэх өдөр: 3 удаа
- Нэг өдөрт хичээл үргэлжлэх хугацаа: 4 цаг
- Нийт хичээллэх цаг: 48 цаг
- Анги дүүргэлт: 15-20 хүн
- Сургалтын төлбөр* : 220,000 төгрөг
- Төлбөрийн хөнгөлөлт: Оюутан 10% хөнгөлөлт
/ Сургалтын төлбөрт сургалтын материал, мандат, сертификат, НӨАТ-ийн үнэ орсон болно./
2. Видео гэрэлтүүлгийн туршилтууд
- Сургалтын хугацаа: 1 сар
- Долоо хоногт хичээллэх өдөр: 3 удаа
- Нэг өдөрт хичээл үргэлжлэх хугацаа: 4 цаг
- Нийт хичээллэх цаг: 48 цаг
- Анги дүүргэлт: 15-20 хүн
- Сургалтын төлбөр: 330,000 төгрөг
- Төлбөрийн хөнгөлөлт: Оюутан 10%, анхан шатны төгсөгч 10% хөнгөлөлт
/ Сургалтын төлбөрт сургалтын материал, мандат, сертификат, НӨАТ-ийн үнэ орсон болно./
3. Тухайн жилд онцлох сэдвийн (өгөгдлийн) дагуух гэрлийн сургалт
- Сургалтын хугацаа: 1 хоног
- Долоо хоногт хичээллэх өдөр: 1 удаа (уртассан цагаар)
- Нэг өдөрт хичээл үргэлжлэх хугацаа: 6-8 цаг
- Нийт хичээллэх цаг: 6-8 цаг
- Анги дүүргэлт: 20-30 хүн
- Сургалтын төлбөр: Тухайн сургалтын өмнө бүртгэлийн хугацаанд олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
- Төлбөрийн хөнгөлөлт: Оюутан 10%, Академийн төгсөгч 10% хөнгөлөлт
/ Сургалтын төлбөрт сургалтын материал, мандат, сертификат, НӨАТ-ийн үнэ орсон болно./
4. Тусгай хөтөлбөр
- Захиалагч газрын өгөгдлийн дагуу /хөтөлбөрийг боловсруулан зохион байгуулна./
- Зөвлөгөө өгөх үйлчилгээ /байгаа нөөц бололцоог ашиглах, нэмэлтээр шинэчилсэн хэрэгслийн жагсаалт гаргах, техник тоног төхөөрөмж суурилуулалт хийх, г.м/
/ Сургалтын төлбөрийг өгөгдлийн дагуу үнийн санал гаргана./
Бүртгүүлэх заавар:
Бүртгэлийг сургалтын мэдээллийн хуудсыг олон нийтэд зарласны дараах өдрөөс эхлэн зөвхөн онлайнаар бүртгэнэ.
Бүртгэлийн мэдээлэл авах утас: (09:00-19:00) цагийн хооронд 95153515, 89889899
Бүртгэл баталгаажуулах: facebook.com->cineplus.mn хуудаст суралцагсдын нэрсийг мэдээлсний дараа бүртгэгдсэн утасны дугаарлуу төлбөр шилжүүлэх зааврыг илгээх болно. Төлбөрийг заасан хугацаанд зөвхөн дансаар шилжүүлэн бүртгэлийг баталгаажуулна.