CINE ACADEMY Зураглаач гэрэлтүүлэгчийн сургалт
Бидний тухай
“Сине Академи” нь Монголын видео салбарын стандартыг олон улсын түвшинд хүргэхийн тулд видео зураглаач, гэрэлтүүлэгчийн төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулж, суралцагч бүрд өөрийн бүтээлч санаагаа бодит болгох мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.
Сургалтын давуу тал
Сургалтыг 100% бодит дадлага дээр хийдэг.
Монгол болон гадаадын туршлагатай мастерууд хичээл заана.
Мэргэжлийн, тав тухтай сургалтын баазтай.
Амжилттай төгсөгчдөд албан ёсны сертификат олгоно.
Салбарын уран бүтээлчидтэй танилцаж, хамтарсан туршилт хийх боломжтой.
Туршлага ба Түүх
Бид 2015 оноос хойш БНСУ-ын гэрлийн мастеруудыг урьж, дараах сургалтуудыг амжилттай зохион байгуулж ирсэн:
2015 он: “Гурван цэгийн онол” (Дэмжигч: Боловсрол ТВ) Um Kwang Won
2016 он: “Хүн болон бүтээгдэхүүний гэрэлтүүлэг” (Дэмжигч: Боловсрол ТВ) Um Kwang Won
2017-2018 он: Дотоодын мэргэжилтнүүдтэй хамтарсан практик сургалтууд.
2018 он: “Нэг гэрлийн онол” (Дэмжигч: ST Studio / Red Camera Mongolia) Sang Kyun Cha
2019 он: “Гэрлийн тусламжтай цаг хугацаа орон зайг илэрхийлэх” Sang Kyun Cha
2019 он: “Эхэнд үг байсан“ зураглаачын сургалт (Ерөнхий зохион байгуулагч Монголын Кино Институт) Артур Журавски / Zoljargal Purevdash
2023 oн: “Film lighting and camera work” Park Cheong Woo / Ji Sang Bin
2023 он: “Color grading workflow” Cheol Min Lee /Purevbat Namuun Ochir @Gray Zone Seoul
2024 oн: “Memories of Murder Cinematography master class” (Дэмжигч: Кино Урлагийн зөвлөл) Kim Hyung Koo
2024 oн: “Cinematography& Stage design workshop” (Дэмжигч: Кино Урлагийн зөвлөл) Back Yoonseuk / Kim Chang Ho / Kim Seulki / Yoon Jaekoog / Shin Bo Keung
2025 он: “Continuous lighting for conceptual photography” Chayodu Photographer
2025 oн: “Studio photography Light & Shoot” Boldbaatar Batsuuri Photographer
2025 он: “Nanlux Evoke 600C & 150C Launch event” Tuvshintugs Badral
Бүртгүүлэх заавар
Бүртгэл: Сургалт зарлагдсан үед зөвхөн онлайнаар бүртгүүлнэ.
Баталгаажуулалт: facebook.com/cineplus.mn хуудсаар нэрс зарлагдсаны дараа зааврын дагуу төлбөрийг шилжүүлнэ.
Холбоо барих утас: 95153515, 89889899 (Ажлын цаг: 09:00-19:00)